Захны сүлбээр /lapel pin/
Захны сүлбээр нь 16-р зуунаас эрчүүд азгүйтэлийг үргээх зорилгоор ашиглаж байcан ба тухайн зүүж буй эрчүүдийн зэрэг дэвийг тодотгож өгдөг байсан байна. 19-р зууны эхээр чамин үнэт чулуу шигтгэн төрөл бүрийн үнэт металаар хийж эхэлсэн. Энэхүү жижиг хувцасны чимэг нь тодорхой үүрэггүй гэж үзэх хүмүүс байхад маш чухалчлан авч үзэх хүмүүс ч байдаг байна. Зангиа болон энгэрийн алчууртай өнгө хослуулах нь зүйтэй бөгөөд энэхүү сүлбээр нь эрчүүдэд заавал байх ёстой аксессуарын тоонд багтдаг байна.