Бугуйн цаг

Бугуйн цагны анхны хувилбар нь тэртээ 1657 оны үед зохиогдсон боловч 1720 онд өнөөгийн дүр төрхөө олсон байна. Энэ үеээс хойш 1920 он хүртэл гар аргаар угсарч хийдэг байсан тул үнэтэй бөгөөд чамин байжээ. Олноор үйлдвэрлэл эхэлсэн ч тухайн цаг үеийн дээдэс, баячуудын бусдаас ялгарах хүсэл зорилого, эрэлтээс улбаалан цөөн тоогоор, хуучны гар аргаар угсарсан чанартай, үнэтэй чамин цагнууд өнөөг хүртэл үнэ цэнээ алдалгүй оршин тогтносооор байна. Механик цагны нэг том дутагдал нь алдаатай заадаг байсан бөгөөд өдөрт багадаа 10 минутаар хоцордог байсан байна. 1957 онд Hamilton Electric дэлхий дахинд анхны электрон цагийг танилцуулж байсан бөгөөд энэ нь цагны ертөнцөд хувьсал авчирсан байна. Орчин үед цаг нь энгийн, спорт, смарт болон тансаг зэрэглэлийн /цөөн тоогоор/ төрлөөр үйлдвэрлэгдэж байна.
Энэхүү слабарт тэгүүлэгч нь Швейцарь цагнууд ба өөрийн өндөр үнийг үнэт материалуудаас илүүтэйгээр тэргүүлэх түвшний технологи, инженерийн гайхалтай шийдлүүд, урлагийн хэмжээний гүйцэтгэтгэлээрээ зөвтгөж байдаг ажээ. Нарийн чанд гүйцэтгэл, яв цав ажиллагаа, найдвартай итгэлтэй байдал бол швейцарийн бусад бараануудын ч үндсэн шинж чанар юм. Швейцарийн банк, армийн хутга, бяслаг, шоколад зэрэг нь хэрэглэгчдэдээ хэзээ ч эргэлзээ төрүүлж байгаагүй, чанарын баталгаа болсон зүйлс. Маш олон жилийн тогтвортой чанар, үргэлжийн шинэлэг санаа зэрэг нь “Swiss-made” цагны үнэ цэнийг тодорхойлж, гангараа, зэрэг дэвийн илэрхийлэл, басхүү үе дамжих үнэт өв нь болдог ажээ.

 

BiM