Энгэрийн алчуур
Энэ энгийн эдлэлийн түүх Эртний Ромын үеэс үүдэлтэй. Хотын чинээлэг хүмүүс хүзүүнээсээ эсвэл мөр, гарын бугуйндаа орариум гэх үнэртэн шингээсэн алчуур зүүн явж, нүүр гараа хоолны дараа арчдаг байв. Орариум гэх тэр даавууны хэсэг нь латинаар “алчуур” гэсэн үг болж байна.
Сэргэн мандлын үеэр энгэрийн алчуур нь хувцас хунарын хэт дэгжин хэрэгсэл болон хувирав. Италиас эхлэн баруун Европт дамжин тархав. Батист гэх материалиар хийгдэж, угалз хатгамлаар чимэглэсэн алчуурыг ханцуйндаа эсвэл бүсэндээ зүүн авч авдаг байлаа.
Язгууртнууд хамрын тамхи татах болсноос хойш XVIII зуунд алчуур улам ихээр хэрэглэгдэх болжээ.
ХХ зууны 20-иод оноос эхлэн монгол дарга нарын дунд энэ алчуур хэрэглээ болж эхлэв. 1950-иад оны дундуур соёлын довтолгоо явагдсанаас хойш энгэрийн алчуурыг нийтээр хэрэглэх болсон байна. Орчин үед энгэрийн алчуурыг зангиатай хослуулах нь зайлшгүй даган мөрдөх дүрэм болсон билээ.