Гутал

Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй бөгөөд мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучиж өмссөн үеийг үүсэл нь гэж үзэж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд маш чухал байр суурь эзэлсээр ирсэн. Гутал нь өнөөгийн дүр төрхөө олох гэж мянга мянаган жилийг өнгрөөсөн ба 1760 онд Америкийн Массачусетс хотод анхны гутлын үйлдвэр байгуулагджээ. Энд олон хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Харин 19-р зууны үед оёдлын машин бий болсноор хямд төсөр үйлдвэрлэл явагдаж, гутал үйлдвэрлэх шинэ арга нэвтэрч, гутлын хэрэгцээ ч өсч, үйлдвэрлэл эрс нэмэгдсэн билээ. Өнөө үед гутал хөлийг хамгаалах хэрэгслээс гадна гоо сайханд ихээхэн нөлөөлөх болов. Мөн хэрэглээний талаасаа өдөр тутмын, гоёлын, спортын, бүжгийн зориулалттай гэх мэт олон төрөл болж хөгжүүлсээр байна. 

 

BiM