Мөрөвч /Suspender; Braces/

Мөрөвчний ууган нь 300 жилийн үүх түүхтэй боловч орчин үеийн мөрөвчийг эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрийн эзэн Albert Thurston 1822 онд Лондон хотод анх удаа дэлгэрүүлсэн байна. Эрчүүд мөрөвчийг хэрэглэхдээ өмдний дотор талд товч хадан, товчиндоо мөрөвчөө тогтоон хэрэглэдэг. Мөрөвч нь "Х" "Ү" хэлбэртэй байдаг ба товчтой болон хавчдаг гэсэн 2 төрөлтэй. 1920 он хүртэл бүх эрчүүдийн хэрэглээ байсан бол 1920-иод оны сүүлээс тэлээнд шахагдан хэрэглээ нь багассаар ирсэн. Та бүхэнд зөвлөхөд тэлээ болон мөрөвчийг хэзээ ч бүү хамт хэрэглэ.